Сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй. Хувь хүнийхээ хувьд тууштай, тэвчээртэй, бүтээлч байхыг эрмэлздэг. Нэг насандаа ахтахаар том зорилго тавьж, түүнийхээ төлөө мятрашгүй зангаар тэмцэж, түүндээ хүрэхгүй байсан ч "За яахав, ямар ч байсан, хийлээ шүү дээ" гэж уужим сэтгэлээр хандаж... Ямх ямхаар өгсөж өөрийнхөө оргилд дүрэлзэх сайхан даа... Амьдралын өөрчлөлт, эргэлт бүрт "Тэнгэр шиг байх" гэж хичээдэг. Хүн бүрийг хайрлаж, тэдний зүрх сэтгэлийн гүнд сайн сайханыг бэлэглэх нь миний амьдралын салшгүй нэг хэсэг... Хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хувь хүний хөгжил, сэтгэлзүйн салбарыг сонирхон судалж байна. Хүүхдийг хүчирхэг зөв бие хүн болгон төлөвшүүлэх, Монгол хүнээ хөгжүүлэх замаар бүх нийтийн соён гэгээрэл буюу боловсролын салбарт өөрийн хувь нэмрийг оруулах чин зорилготой. Монгол хүн бүр аз жаргалтай сайхан амьдрана гэдэгт итгэдэг. Бас Монголд Хувийн манлайлал биш Хүчирхэг багийн манлайлал бий болоосой гэж мөрөөддөг. Болж бүтэхгүй байгаа бүхнээ хэн нэгэн дарга, түшмэл, муу хүнээс боллоо гэж шалтаглахаасаа өмнө Өөрөөсөө алдаагаа хайх нь зөв гэдэгтэй санал нийлдэг. "Улсын хөгжлийн үндэс нь Хүний хөгжил" гэсэн итгэл үнэмшилтэй учир Монгол хүнээ хөгжүүлэхээс илүү эрхэм чухал ажил үгүй гэдэгт бат итгэдэг. Түүний төлөө чадах бүхнээ хийнэ. Хүний хөгжил болон боловсролын шинэчлэлийн төлөө хэнтэй ч, ямар ч байдлаар хамаагүй хүчээ нэгтгэж хамтран ажиллахад бэлэн.
Сургуулиуд